Ховдын иргэд цахилгааны үнийг 3 дахин өндөр үнээр худалдан авч байна

Ховдын иргэд цахилгааны үнийг 3 дахин өндөр үнээр худалдан авч байна

Ховд аймагт Дөргөний усан цахилгаан станц үйл ажиллагаа явуулдаг. Уг усан цахилгаан станц нь  1квт цахилгааныг 32 төгрөгөөр үйлдвэрлээд баруун бүсийн цахилгаан түгээх төвд нийлүүлдэг байна. Харин уг төв нь тухайн бүс нутгийнханд цахилгаан эрчим хүчийг түгээдэг. Уг төвөөс Ховд аймгийн хэрэглэгч нар цахилгаанаа авахдаа үйлдвэрлэсэн үнээ 3 дахин нэмэгдүүлсэн үнээр тооцон авч байгаа. Тухайлбал айл өрх  106 төгрөг,  албан байгууллага 145 төгрөгөөр 1 кВт цахилгааныг худалдан авдаг байна.  Дөргөний усан цахилгаан станц Ховдын хэрэглээг бүрэн хангах боломжтой. Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээнээс салгачихвал Ховд аймгийн хэрэглэгчид 3 дахин хямд цахилгаан хэрэглэх боломж нээлттэй гэж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үзэж байна.