Мотоциклтой малаа хариулахаар яваад сураггүй болсон иргэнийг хайж байна

Мотоциклтой малаа хариулахаар яваад сураггүй болсон иргэнийг хайж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Билэх баг буюу аймгийн төвөөс зүүн зүгт 170 км-т Малчин П /40 настай, эрэгтэй/ өчигдөр 10:00 цагийн орчимд мотоциклтой малаа хариулахаар яваад сураггүй болжээ. Түүнийг эрэн хайх үйл ажиллагааг аймгийн холбогдох албаныхан шөнийн 01 цаг хүртэл үргэлжүүлсэн ч үр дүнд хүрээгүй бөгөөд өнөөдөр дахин эхлүүлжээ.

Тодруулбал, Энэ тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч, Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 12.29-ний өдрийн 17:00 цагаас эхлэн “Бадьрийн өвөлжөө” гэдэг газар 35 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул 12.30-ны өдрийн 01:30 цагт түр зогсоож, өглөөний 08:00 цагт дахин эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.