Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн түүхэндээ энэ жил цар тахал дэгдэлттэй хамгийн хүнд сорилтын өмнө тулгарлаа.
Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт 11788 их эмч, 12773 сувилагч, 20779 эмнэлгийн тусгай мэргэжилтэн, 2509 эмч зүйч ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарынхан шинэ оны босгон дээр Монголын ард түмэндээ шинэ жилийн мэндчилгээ хүргэж, халдвараас сэргийлж хүнд үеийг хамдаа давахыг уриаллаа.