ШӨХТГ: Хүнсний 92 зах, дэлгүүрийн 81-т нь өндөг байхгүй байна

ШӨХТГ: Хүнсний 92 зах, дэлгүүрийн 81-т нь өндөг байхгүй байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын 6 дүүрэг, Орхон, Өвөрхангай, Дархан-Уул аймгуудад байрлах нийт 92 зах, дэлгүүр, 12 эмийн сангуудад хяналт шалгалт хийжээ.

  • Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8500-8700, хонины цул мах 8500-9000, үхрийн ястай мах 8000-10500, үхрийн цул мах 10000-11500, адууны мах 8500, ямааны мах 8000 төгрөгийн үнэтэй байна.
  • Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай мах 8500-8700 төгрөг болж 400-500 төгрөгөөр, хонины цул мах 8500-9000 төгрөг болж 200 төгрөгөөр, ямааны мах 8000 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол үхрийн ястай мах 8000-10500 төгрөг болж 500-1000 төгрөгөөр, үхрийн цул мах 10000-11500 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус буурсан байна.
  • Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах 6500-6800 төгрөг болж 300-400 төгрөгөөр, адууны махны доод үнэ 6000 төгрөг болж 300 төгрөгөөр тус тус буурсан бол үхрийн махны дээд үнэ 8500 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн байна.
  • Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 4.4 тонноор өсч 41.4 тонн нийлүүлэгдсэн байна.
  • Хяналт шалгалтад хамрагдсан нийт 92 зах, дэлгүүрийн 81-т нь өндөг байхгүй байна. Харин бусад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ тогтвортой байна. 
  • Хяналт шалгалтын хүрээнд мах, ногооны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн 5 зөрчилд улсын байцаагчийн шаардлага өгч, үнийг бууруулж ажилласан.
  • Хяналт шалгалтад хамрагдсан нийт 12 эмийн сангаас 6-д нь спирт байхгүй байна. Нэг удаагийн амны хаалт, гар ариутгагчийн нөөц хангалттай, үнэ тогтвортой байна.

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагийн байдлаар нийт 98 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 65, чатботод 20, дуут шуудангаар 5, ибаримт апликэйшнээр 8 гомдол тус тус ирсэн байна. Үүнээс 68 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 11 хэрэглэгчийн гомдлыг холбогдох газруудад шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн, 19 иргэний өргөдөл гомдол хянан шалгах шатанд байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

А. Махны нийлүүлэлт, үнэ: 

2020.12.30-ны өдрийн 7:30 цагийн байдлаар Хүчит шонхор захын махны үнийн харьцуулалт

 

Бүтээгдэхүүний нэр

30-ны өдрийн 07:30 цагийн байдлаар

Жижиглэнгийн үнэ

Бөөний үнэ

Нийлүүлэлт

41.4 тн

 

Хонины мах

ястай

8500-8700

6500-6800

цул

8500-9000

Үхрийн мах

ястай

8000-10500

8500-8800

цул

10000-11500

Адууны мах, ястай

8500

6000-6300

Ямааны мах, ястай

8000

5000-5500

Б. Бусад зах, дэлгүүрийн мэдээлэл:
1.Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2, Содон бөмбөгөр, Алтжин бөмбөгөр, Юмт бөмбөгөр зах, худалдааны төвүүд болон Долоон бурхан, Фрэско, Т маркет, Модон, Смарт хүнсний дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Нарантуул-2 захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8300, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 11000-11500, үхрийн цул мах 12000-12500, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 2000, 1-р зэргийн гурил 1300, цагаан будаа 2500-3000, элсэн чихэр 2500, Монгол төмс 1000, Монгол лууван 1800, Монгол сонгино 3000, Хятад сонгино 2000 төгрөгийн үнэтэй байна.

Содон бөмбөгөр, Юмт бөмбөгөр, Алтжин бөмбөгөр худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2200, дээд гурил 1500, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 

Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2200, дээд гурил 1500, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 1000-1100, цагаан будаа 2400-3800, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 2500-3000, Хятад сонгино 1800-2000 төгрөгийн үнэтэй байна.

Хяналт шалгалтад хамрагдсан хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2280, дээд гурил 1600-1800, 1-р зэргийн гурил 1250-1400, 2-р зэргийн гурил 1000-1200, цагаан будаа 2500-2800, элсэн чихэр 2400-2700, Монгол төмс 1000-1100, Монгол лууван 1230-1800, Монгол сонгино 2500, Орос сонгино 2200-2600 төгрөгийн үнэтэй байна.

Алтжин бөмбөгөр худалдааны төвд Монгол сонгино 3000 төгрөг болж өмнөх өдрөөс 200 төгрөгөөр буурсан байна.

2. Баянгол дүүрэгт байрлах Хороолол, Таван-эрдэнэ, Барс-1, Орхон, Гэгээ, Барс-2, Хархорин зэрэг зах, худалдааны төвүүд болон Тосон салаа, Жигүүр, Баялаг, Гэгээ, Абажий, Дэлгэрэх, Чамин, Сайхан булаг, Сэлэнгэ хүнсний дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. 

Хяналт шалгалтад хамрагдсан дээрх захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7600-9000, хонины цул мах 9000-9500, үхрийн ястай мах 8500-11500, үхрийн цул мах 11000-12500, адууны мах 8000-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 1900-2500, дээд гурил 1400-1600, 1-р зэргийн гурил 1200-1350, 2-р зэргийн гурил 850-1000, цагаан будаа 2000-3800, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 800-1100, Монгол лууван 1000-1800, Монгол сонгино 2600-3500, Орос сонгино 2800, өндөг 380-400 /Монгол/ төгрөгийн үнэтэй байна.

Хяналт шалгалтад хамрагдсан хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 8500, хонины цул мах 8500-9000, Алтан тариан дээд гурил 1500-1800, 1-р зэргийн гурил 1200-1400, 2-р зэргийн гурил 1000, цагаан будаа 2500-3000, элсэн чихэр 2200-3000, Монгол төмс 800, Монгол лууван 1000-1800, Монгол сонгино 3000, Хятад сонгино 1500-2000, орос өндөг 450 төгрөгийн үнэтэй байна.

Барс-1 захад адууны мах 9500 төгрөг болж өмнөх өдрөөс 500 төгрөгөөр, Монгол сонгино 3500 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Хороолол захад Монгол төмс 1100 төгрөг болж өмнөх өдрөөс 150 төгрөгөөр, Монгол сонгино 3200 төгрөг болж 200 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Таван-Эрдэнэ захад хонины ястай мах 9000 төгрөг болж өмнөх өдрөөс 500 төгрөгөөр, үхрийн ястай мах 11000 төгрөг болж 500 төгрөгөөр, Монгол сонгино 3200 төгрөг болж 200 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

3. Сүхбаатар дүүрэгт байрлах Бүрд, Бүрээ плаза, Аму плаза, Саруул, Хүсэл зах, худалдааны төвүүд болон Номин сүлжээ дэлгүүр, Хүсэл, Цоглог, Арвижих, Болор, Мөнх аз, Хүнсний 4-р дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Хяналт шалгалтад хамрагдсан дээрх захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 7700-8500, хонины цул мах 9000-9500, үхрийн ястай мах 10000-11000, үхрийн цул мах 11000-12500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2300, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1250-1500, 2-р зэргийн гурил 930-1000, цагаан будаа 2000-4500, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 900-1100, Монгол лууван 1500-1800, Монгол сонгино 3000-3200, Хятад сонгино 2000, орос өндөг 480 төгрөгийн үнэтэй байна.

Хяналт шалгалтад хамрагдсан хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 8000-8500, хонины цул мах 9000, Алтан тариан дээдийн дээд гурил 1700, дээд гурил 1400-1900, 1-р зэргийн гурил 1300-1500, 2-р зэргийн гурил 950-1000, цагаан будаа 2500-3200, элсэн чихэр 2500-2600, Монгол төмс 900-1200, Монгол лууван 1500-1800, Монгол сонгино 3200, Орос сонгино 2800, орос өндөг 450 төгрөгийн үнэтэй байна.

Бүрд захад Монгол лууван 1800 төгрөг болж 12 дугаар сарын 25-ны өдрөөс 200 төгрөгөөр, Монгол сонгино 3200 төгрөг болж 200 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

4. Баянзүрх дүүрэгт байрлах Баянзүрх-2, Амгалан, Баянзүрх-1, Ханталст зэрэг зах, худалдааны төвүүд болон Мах ногооны дэлгүүр, Сансар сүлжээ, Ависо фармер, Цуурай, Оранж зэрэг хүнсний дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Баянзүрх-1,2 захад Монгол сонгино 3500 төгрөг болж өмнөх өдрөөс 500 төгрөгөөр нэмэгдсэн байна.

5. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Эрчим худалдааны төв, Шөнийн зах, Сэлэнгэ, Энхжин зах, худалдааны төвүүд болон  Эрчим, Холбоо номгон, Очир, Гэрэл, Жаран булаг, Айрон, Эхлэн тогтох, Эрдэнийн давалгаа хүнсний дэлгүүрүүд болон Оргил, Номин сүлжээ дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-8000, хонины цул мах 8800-9000, үхрийн ястай мах 9500-10500, үхрийн цул мах 11000-12500, адууны мах 8500-8800, Алтан тариан дээдийн дээд гурил 2200-2300, дээд гурил 1450-1500, 1-р зэргийн гурил 1200-1300, 2-р зэргийн гурил 900, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000-3300 төгрөгийн үнэтэй байна.

Шөнийн захад Монгол сонгино 3300 төгрөг болж өмнөх өдрөөс 300 төгрөгөөр нэмэгдсэн байна.

6. Хан-Уул дүүрэгт байрлах Лавай, Фермерүүд, Органик, 52, Зөгий, Марко зах, худалдааны төвүүд, Оргил, Мах ногооны дэлгүүр, Болор, Оргих, Эрдэнэ, Дэвжих, Мон мийт, Сутай, Дал мөн, Хулан заяа, Цэнгэлдэх, Жэтро,Нар, Махны худалдаа, Мөнх суварга хүнсний дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Лавай, Фермерүүд, Органик, 52 зэрэг зах, Зөгий худалдааны төвд худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-8800, хонины цул мах 8500-9500, үхрийн ястай мах 9500-11500, үхрийн цул мах 11000-12500, адууны мах 8500-9000, Алтан тариан дээдийн дээд гурил 2100, дээд 1500-1750, 1-р зэрэг 1250-1450, 2-р зэрэг 1000, цагаан будаа 2300-4000, элсэн чихэр 2300-3500, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1200-1800, Монгол сонгино 2500-3500, Хятад сонгино 2500 төгрөгийн үнэтэй байна.

Хоёр. Амны хаалт, гар ариутгагч бодис, спиртний үнийг тогтвортой байлгах, зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эмийн санд дараах хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  1. Чингэлтэй дүүрэгт байрлах Энх арвижих, Сайхан хангай эмийн сангууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Тус эмийн сангуудад худалдаалагдаж буй нэг удаагийн амны хаалт 300-650, даавуун амны хаалт 1500, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 1500-25000, спирт савлагааны хэмжээнээс хамаарч 1500-2000 төгрөгийн үнэтэй байна.
  2. Сүхбаатар дүүрэгт байрлах Задь тун эмийн сан хяналт шалгалтад хамрагдлаа. Тус эмийн санд нэг удаагийн амны хаалт 500, гар ариутгагч шингэн савлагааны хэмжээнээс хамаарч 1700-6000 төгрөгийн үнэтэй, спирт, даавуун амны хаалт дууссан байна.
  3. Баянзүрх дүүрэгт байрлах Энхэс эмийн сан хяналт шалгалтад хамрагдлаа. Тус эмийн санд худалдаалагдаж буй нэг удаагийн амны хаалт 300-500, гар ариутгагч шингэн савлагааны хэмжээнээс хамаарч 1500-13000 төгрөгийн үнэтэй байна. Спирт, даавуун амны хаалт дууссан байна.
  4. Хан-Уул дүүрэгт байрлах Их халзан бүргэдэй, Монос, Цэгиймаа эмийн сангууд тус утс хяналт шалгалтад хамрагдлаа. Тус эмийн сангуудад худалдаалагдаж буй нэг удаагийн амны хаалт 130-350, даавуун амны хаалт 600-1000, гар ариутгагч шингэн савлагааны хэмжээнээс хамаарч 1300-26000, спирт савлагааны хэмжээнээс хамаарч 1800-22000 төгрөгийн үнэтэй байна.
  5. Баянгол дүүрэгт байрлах ЭГП эмийн сан хяналт шалгалтад хамрагдлаа. Тус эмийн санд худалдаалагдаж буй нэг удаагийн амны хаалт 350, даавуун амны хаалт 500, гар ариутгагч шингэн савлагааны хэмжээнээс хамаарч 1600-5000, спирт 1500 төгрөгийн үнэтэй байна.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Баян агь, Ази фарм, Дита, Чойрити эмийн сангууд тус тус хяналт шалгалтад 

хамрагдлаа. Тус эмийн сангуудад худалдаалагдаж буй нэг удаагийн амны хаалт 300-500, гар ариутгагч шингэн савлагааны хэмжээнээс хамаарч 1500-12600, спирт савлагааны хэмжээнээс хамаарч 1800-3000 төгрөгийн үнэтэй байна.

Гурав. Зөрчлийг газар дээр нь арилгаж үнэ бууруулсан талаарх мэдээлэл

  1. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах Мах ногооны хүнсний дэлгүүрт үхрийн гуяны цул махыг 13800 төгрөгөөр зарж байсныг  улсын байцаагчийн шаардлага өгч 12500 төгрөг болгон бууруулж, зөрчлийг газар дээр нь арилгуулсан.
  2.  Баянзүрх 26 дугаар хороонд Ависо фармер супермаркетад Монгол сонгино 4000 төгрөг байсныг улсын байцаагчийн шаардлага өгч 3500 төгрөг болгон бууруулж, зөрчлийг газар дээр нь арилгуулсан.
  3. Хан-Уул дүүрэгт байрлах Лавай захад хонины цул махыг 10000 төгрөгөөр зарж байсныг улсын байцаагчийн шаардлага өгч 8500-9000 төгрөг болгон бууруулсан, Монгол сонгино 3500 төгрөг байсныг 3000 төгрөг болгон бууруулж зөрчлийг газар дээр нь арилгуулсан.
  4. Хан-Уул дүүргийн Фермерүүд захад Монгол сонгино 3500 төгрөгөөр зарж байсныг улсын байцаагчийн шаардлага өгч 3000 төгрөг болгон бууруулж, зөрчлийг газар дээр нь арилгуулсан.

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагийн байдлаар нийт 98 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 65, чатботод 20, дуут шуудангаар 5, ибаримт апликэйшнээр 8 гомдол тус тус ирсэн байна. Үүнээс 68 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 11 хэрэглэгчийн гомдлыг холбогдох газруудад шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн, 19 иргэний өргөдөл гомдол хянан шалгах шатанд байна.

Ирсэн гомдол, мэдээллийг салбараар нь ангилж үзвэл банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард 2, худалдаа үйлчилгээ 9, хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 20, харилцааны холбоо 18, контор 2, НӨАТ 2, хөдөө аж ахуй 1, цахилгааны 8, барилга 1, хөдөлмөр 2, бусад асуудлаар 33 гомдол байна.

Ирсэн дуудлагыг агуулгаар нь үзвэл харилцаа холбооны оператор компаниудын үйлчилгээтэй холбоотой, хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой, банк болон ломбардтай холбоотой хивэг тэжээлийн үнэ нэмэгдсэн,  худалдаагаар бараа бүтээгдэхүүн аваад хохирсон, худалдаа үйлчилгээний газруудын үйлчилгээтэй холбоотой 4 гомдлууд тус тус ирсэн байна.

Мөн 12 дугаар сарын 29-ны өдөр хэрэглэгчээс гаргасан 52 гомдол, мэдээллийг хүлээн авч, 1 хэрэглэгчээс ирүүлсэн гомдлын дагуу улсын байцаагчид хяналт шалгалт хийж шийдвэрлэсэн, 46 дуудлагад тухай бүр нь хариу өгч шийдвэрлэсэн, 5 гомдлыг шалгаж байна.