ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, 12-р сарын 31-ний өдөр 17764 хүнд PCR шинжилгээ хийхэд 5 хүнд коронавирус илэрлээ.
Таван хүний нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь Баянзүрх эмнэлгийн голомтын хавьтал, хоёр нь
Мөнххада компанийн ажилтан байв. Автомашин борлуулдаг “Мөнххада” компанийн хоёр ажилтнаас өчигдөр орой коронавирусийн халдвар илэрсэн. Энэ халдварын эх уурхай тодорхойгүй, тандалт судалгаа хийж байна.
Энэ компанийн 116 ажилтнаас ойрын хавьтал 24 хүнийг тусгаарлалаа. Хоёрдогч хавтал 92 хүн байна. Тандалт судалгааны ажил үргэлжилж байна.
Баянзүрх эмнэлэгт халдвар батлагдсанаас хойш хавьтлуудыг тусгаарласан. 2020 оны 12-р сарын 16, 17-ны өдөр тусгаарласан хавьтлууд 14 хоногийн хугацаанд ажиглалт, тандалтад байж дөрвөн удаагийн шинжилгээний хариу сөрөг гарсан тул өнөөдрөөс тусгаарлалтаас гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүлж байна. Энэ голомтын ойрын хавьтлууд болох 918 хүнд хянагдаж байна. Нийт хоёр голомттой холбоотой хавьтал болсон 1807 хүн бидний хяналт тандалтад байна.