ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, 12-р сарын 31-ний өдөр 17764 хүнд PCR шинжилгээ хийхэд 5 хүнд коронавирус илэрлээ.
Таван хүний нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь Баянзүрх эмнэлгийн голомтын хавьтал, хоёр нь "Мөнххада" компанийн ажилтан байв. Автомашин борлуулдаг “Мөнххада” компанийн хоёр ажилтнаас өчигдөр орой коронавирусийн халдвар илэрсэн. Энэ халдварын эх уурхай тодорхойгүй, тандалт судалгаа хийж байна. Энэ компанийн 116 ажилтнаас ойрын хавьтал 24 хүнийг тусгаарлалаа. Хоёрдогч хавтал 92 хүн байна. Тандалт судалгааны ажил үргэлжилж байна.
Коронавирусийн дотоодын халдвар 740, Улаанбаатарт 414, улсын хэмжээнд 1220 боллоо. Үүнээс 837 буюу 68.6 хувь нь эдгэрлээ. Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс сувиллын тусгаарлалтад шилжлээ.