УИХ-аар эрүүгийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ. Энэхүү өөрчлөлтөөр сошиалд хүн гүтгэх юм бол хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг оруулж өгчээ. Хэрэв хүн гүтгэсэн гэж шүүх үзвэл иргэнийг 2 сая төгрөгөөр, байгууллагыг 20 сая төгрөгөөр торгох юм байна.
Сэтгүүлчийг заавал яллах гэж УИХ-ын гишүүн Ц.Гарамжав зүтгэж байна. Сэтгүүлчийн цаана үзэл бодлоо илэрхийлсэн Сошиал сүлжээний хэрэглэгч иргэн бас л хэлмэгдэж ял авах магадлалтай. Иймд эрүүгийн хуульд гүтгэх, гутаах, доромжлох гэх мэтээр эрүүгийн хуулиар ял үүрүүлэх гэж зүтгэж байна.