Өчигдөр авто ослоор нэг хүүхэд нас барж, таван хүн гэмтжээ

Өчигдөр авто ослоор нэг хүүхэд нас барж, таван хүн гэмтжээ

Он солигдох өдөр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 130 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 97 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Өчигдөр зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтэж, нийслэлд нэг хүний амь нас хохирсон байна.

Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний 23:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар  хороо, Пирамид хотхон, хойд замд Toyota crown маркийн автомашины жолооч 21 настай эрэгтэй замын хажуугийн гэрлийн шон мөргөсний улмаас зорчигч 14 настай хүүхдийн амь нас хохирсон хэрэг гарчээ.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон долоон жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.