Хатуу хөл хориог дахин 14 хоног сунгах тухай Засгийн газар хуралдана

Хатуу хөл хориог дахин 14 хоног сунгах тухай Засгийн газар хуралдана

ЯГ одоо Улсын онцгой комисс ээлжит хуралдаанаа хийэж байна. Уг хуралдаанаар Монгол улсад дэгдээд буй коронавирусын дэгдэлтийн талаарх мэдээллийг сонсч, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрээ гаргах юм. 

Эрүүл мэндийн яамны зүгээс үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг дахин 14 хоног сунгах, мөн шинээр үүсч буй голомтыг хумих хүрээнд хатуу хөл хориог сунгах гэсэн санал гаргаж буй гэнэ. Энэхүү саналийг Эрүүл мэндийн яамны зүгээс өнгөрсөн өдрүүдэд илэрсэн коронавирусын тохиолдлыг харгалзан үзээд гаргасан шийдвэр хэмээн танилцуулжээ. 

Улсын онцгой комиссын гишүүдийн 70 орчим хувь нь хатуу хөл хориог сунгах нь зөв гэсэн санал дээр гараа өргөсөн тухай мэдээлэл ирлээ. Улсын онцгой комисс Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг дахин 14 хоног сунгах. Ингэхдээ гадуурх хөдөлгөөний илүү хязгаарлах шийдвэрт хүрэх магадлалтай гэдгийг эх сурвалж хэлэв. 

Улсын онцгой комиссын гаргасан дээрх саналийг 14 цагт засгйин газар ээлжит бусаар хуралдаж шийдвэрлэх юм. Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа албан ёсны мэдээллийг улсын онцгой комисс засгийн газрын төлөөлөл өгөх бололтой.