Эрүүл мэндийн яамны нэгдүгээр сарын 02-ны мэдээлэлд Төв шууданд байрших Олон улсын шуудан илгээмжийн гаалийн газрын нэг ажилтнаас Covid-19 халдвар илэрлээ гэж мэдээлсэн. Зарим мэдээллийн хэрэгслээр "Монгол шуудан" компанийн ажилтнаас Covid-19 илэрсэн гэж мэдээлсэн учир тус байгууллагын зүгээс өнөөдөр (2021.01.04) мэдэгдэл хийлээ.
"Монгол шуудан" компани нь мэдэгдэлдээ “Монгол шуудан ХК нь Төв шуудангийн бүх ажилчдаа PCR шинжилгээнд хамрууллаа. Нийт ажилтны шинжилгээний хариу 100 хувь сөрөг гарлаа. Бид халдвар хамгаалалтын дэглэмийг сахин, халдваргүйжүүлэлт байнга хийж, бүх нийтийн өмнө хүлээсэн үүргийн дагуу цаашид хэвийн ажиллах болно” хэмээжээ.