1-р хороолол орчимд агаар МАШ ИХ БОХИРДОЛТОЙ байна

1-р хороолол орчимд агаар МАШ ИХ БОХИРДОЛТОЙ байна

Агаарын чанарын индекс 11:15-12:00 цагийн үед ямар байгааг танилцуулж байна.

  • Монгол газар, 1-р хороолол орчимд агаарын чанарын индекс 342-380 буюу маш их бохирдолтой байна.
  • Нисэх, МҮОНРТ, Толгойт, 100 айл орчимд АЧИ 205-223 буюу бохирдолтой байна.
  • Амгалан, Баруун 4 зам, Бөхийн өргөө, Ургах наран, Баянхошуу гэсэн дөрвөн байршилд агаар бага бохирдолтой буюу АЧИ 117-197 байна.

АЧИ 101-200: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.

ЗӨВЛӨГӨӨ: Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй.

АЧИ 301-400: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлнэ.

ЗӨВЛӨГӨӨ: Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.

АЧИ: 201-300: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.

ЗӨВЛӨГӨӨ: Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.

Эх сурвалж: agaar.mn