Улсын хэмжээнд COVID-19-ийн 413 батлагдсан тохиолдол эмчлүүлж байгаагаас маш хүнд 3, хүнд 12 хүн байна

Улсын хэмжээнд COVID-19-ийн 413 батлагдсан тохиолдол эмчлүүлж байгаагаас маш хүнд 3, хүнд 12 хүн байна

Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүний тоо 884 боллоо.Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Тухайн таван иргэн өчигдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс эдгэрч, дараагийн ажиглалтад шилжсэн. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн 1,308 тохиолдлоос 884 хүн буюу 67.6 хувь нь эдгэрээд байна. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 413 коронавирусийн батлагдсан тохиолдол эмчилгээнд байна.

Үүнээс,

ХӨСҮТ-д 179 хүн,

  • Маш хүнд-1
  • Хүнд-5
  • Хүндэвтэр-50
  • Хөнгөн-123

Цэргийн төв эмнэлэгт-215 хүн,

  • Маш хүнд-2
  • Хүнд-7
  • Хүндэвтэр-76
  • Хөнгөн-130

Яармагийн 300 ортой эмнэлэгт хөнгөн оноштой 6 хүн,

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт- 13 хүн хөнгөн оноштойгоор тус тус эмчлүүлж байна" гэв.