Эрүүлжүүлэх байранд 110 хүн хонож, 37 согтуу жолооч саатуулагджээ

Эрүүлжүүлэх байранд 110 хүн хонож, 37 согтуу жолооч саатуулагджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр (2020.01.04) нийт 983 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс зөрчлийн 804, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 83, гэмт хэргийн шинжтэй 66 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 110 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 34, танхайрсан 57, хулгайлах долоо, хүний биед халдсан 53, тав тух алдагдуулсан 37 дуудлага бүртгэгдсэн байна.