МАН-ын УИХ, Засгийн газрын гишүүд өнгөрөгч амралтын өдрүүдэд Тэрэлжид очиж сэм хувилдсан гэнэ. Тэдний гол ярих сэдэв нь Таван толгойн уурхайн асуудлыг хэлэлцжээ. Том төслөө хөдөлгөх амлалтыг өгчихсөн байгаа. 2017 оны 03 сарын 21-нд 580 сая ам долларын өр төлнө. Энэ бүхнийг шийдэх ганц гарц нь Таван толгойг хөдөлгөх. Харин яаж хөдөлгөх вэ?
Энэ хүрээнд нэг л хувилбарыг чухалчлан ярьсан гэдгийг эх сурвалж өгүүлж байна. Тодруулах юм бол Таван толгойн орд газарт Энержи ресурс” ХХК болон Шинхуа ХХК нарын нэгдлийг оруулна. Тэднээс 580 сая ам долларыг урьдчилан авч өрөө төлөх тухай хэлэлцсэн бололтой юм.: Өмнө нь МАН засгийн эрх барьж байхдаа Таван толгойн уурхайн Баруун цанхийг барьцаалж 350 сая ам долларыг авч 21,000 төгрөг болгон тарааж байсан билээ. Харин энэ удаад бас л өөрсдийнхөө тавьсан өрийг дарахын тулд Таван толгойн зүүн цанхийг хоёр компанийн нэгдэлд 580 сая ам доллараар барьцаалахаар шийдсэн бололтой. Хэрэв энэ хувилбарыг явуулчихсан нөхцөлд дахиад л Таван толгойн уурхайн нүүрсийг сорчлон зөөвөрлөх ажил эрчимжих болно.
Өнөөх иргэн бүр нь 1072 хувьцаагаараа баяжих гэдэг үлгэр хэвээрээ үлдэх талтай гэдгийг зарим хүмүүс анхааруулж байна. МАН-ын бүлгийн 65 гишүүний хувьд энэ асуудал дээр хараахан нэг байр сууринд хүрч чадаагүй байгаа юм. 2 сарын 10-нд намрын чуулган завсарлах ёстой. Тэр болтол нэгдэж чадах юм бол Таван толгойн уурхайг ашиглах төслийг оруулж ирээд хормын дотор батлан гаргахаар сэм уулзаж, тохирох ажлыг Засгийн газрын зүгээс зохицуулж яваа сурагтай.