Малчдад 969 сая төгрөгийн сүүний урамшуулал олгожээ

Малчдад 969 сая төгрөгийн сүүний урамшуулал олгожээ

Мал тооллогын А дансны бүртгэлтэй, сүүний үйлдвэрт нийлүүлсэн сүүгээ и-баримтад бүртгүүлэн баталгаажуулсан 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд 969,972,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ.

2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын 130 дугаар тогтоолоор  Сүүний урамшуулал  олгох журмыг баталсан.  Журамд заасан шаардлага хангасан сүү боловсруулах 8 үйлдвэрт 2020 оны арваннэгдүгээр сард 1,939,944.0 литр шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам