Ачтан эмнэлгээр үйлчлүүлээд орон нутаг руу буцсан хүмүүс бий

Ачтан эмнэлгээр үйлчлүүлээд орон нутаг руу буцсан хүмүүс бий

Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 41 шинэ тохиолдол бүртгэгдсэний 16 нь “Ачтан-Элит клиник” эмнэлгийн голомттой холбоотой болохыг өнөөдөр мэдээлсэн.

Тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд Төв, Сэлэнгэ, Булган, Өвөрхангай аймгууд руу явсан талаар мэдээлэл гараад буй.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Эмнэлгээр үйлчлүүлээд эмчилгээ хийлгэсэн хэд хэдэн иргэн орон нутаг руу буцсан болох нь тандалт судалгаагаар тогтоогдсон. Тиймээс 12-р сарын 15-наас хойш “Ачтан-Элит клиник” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, үйлчлүүлсэн иргэд гэрийнхээ ойролцоох түргэн оношилгооны цэгүүдэд шинжилгээ өгөхийг зөвлөж байна. Бид хяналт тандалтыг хийж байна. Бид эрүүл мэндийн байгууллагуудад мэдээлэл өгөөд тухайн хүмүүсийг аймгуудад нь тусгаарлаж, шинжилгээг авч байна” гэлээ.