Сирийн эрх баригчид нийслэл Дамаск хотын ойролцоо орших цэргийн шоронд сөрөг хүчнийг дэмжигч энгийн иргэд голдуу 13 мянган хоригдлыг дүүжлэн хороож, эрүүдэн шүүж байсан гэж олон улсын хүнийг эрхийг хамгаалагч “Amnesty international” байгууллагаас гаргасан тайланд дурджээ.
2011 оны есдүгээр сараас 2015 оны арванхоёрдугаар сарын хооронд энэхүү хэрэг болсон гэж мэдэгдсэн байна. Сирийн нийслэл Дамаск хотын хажуухан талд орших “Сайедная” шоронд долоо хоног бүр олон хүнийг цаазалдаг байсан байна. Энэхүү харгис ажиллагааг Сирийн засгийн газар өнөөдрийг хүртэл явуулсаар байж болзошгүй гэж тус байгууллага мэдэгдээд байгаа юм. Иймд энэхүү үйл ажиллагааг мөрдөн шалгахыг НҮБ-аас хүссэн байна. Харин Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын засаг захиргаа энэхүү мэдээллийг няцаасан хэвээрээ байгаа юм.
Нүдээр харсан 84 гэрч, тэдний дотор шоронгийн хуяг, албаны хүмүүс, хоригдол, шүүгч, хуульч гэх хүмүүсээс тодруулж энэхүү тайланг гаргасан гэж “Amnesty international” байгууллагаас дурдаад байгаа юм.
Сирийн хувьд сүүлийн саруудад л нөхцөл байдал намжиж иргэд хэвийн амьдралдаа орох нөхцөл бүрдэж эхэллээ гэсэн мэдээллийг зарим олон улсын хэвлэл мэдээллийн агентлаг мэдээлэх болсон билээ.
Дайны хөлд нэрвэгдэж барилга байгууламжуудын 70 хувь нь сүйдсэн Сирийн Алеппо хотод саяхнаас энх тайван тогтож эхлэв. Тэрбээр 6 жилийн дараа дахин гудамжинд дахин жимс зарж байна.