Замын хажуугийн хайс, мод, сандал дайрч сүйтгэжээ

Замын хажуугийн хайс, мод, сандал дайрч сүйтгэжээ

Өнгөрсөн шөнө (01.05) хариуцлагагүй жолоочийн улмаас Ард Аюушийн өргөн чөлөөний зам дагуу байрлах шон, гацуур мод, бут сөөг, сандал зэргийг автомашинаараа дайрсан зөрчил гарчээ. 

Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иж бүрэн тохижуулсан, Охь мандал ХХК-ийн арчилгаа, цэвэрлэгээг нь хариуцан ажилладаг ногоон байгууламжийн хамгаалалтын зурваст 10 шон, 18 у/м тросс, 4ш гацуур, 5ш бут сөөг, 1ш сандал дайрч дахин сэргээх боломжгүй болгосон байна.

Хүйтний эрч чангарч байгаа энэ үед жолооч бүр хариуцлагатай байж, өөрийн эд хөрөнгө болон тохижилт үйлчилгээний компанийн ажилчдын хийж бүтээж, өдөр бүр арчилж, хамгаалж буй хөдөлмөрийг үнэлнэ үү хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.