ЭМЯ: Шинээр 13 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 866 боллоо

ЭМЯ: Шинээр 13 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 866 боллоо

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр  сарын 6-нд нийт  12200 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Улаанбаатарт 13 тохиолдол шинээр бүртгэгдсэн.10 тохиолдол нь Ачтан эмнэлгийн эмч, ажилчид тэдний гэр бүлтэй холбоотой халдвар. Хоёр тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос улбаатайгаар шинээр илэрсэн.

Нэг тохиолдол нь Голомт банкны ажилтнаас илэрсэн байна. Иймд, Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар 12 дугаар сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэд харьяа шинжилгээний цэгт хандан шинжилгээ өгнө үү. 

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 866 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 540

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1362, эдгэрсэн 889 байна.

Сүүлийн 24 цагт 2 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 462 хүн эмчлүүлж байна” гэв.

ЭМЯ: Шинээр 13 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 866 боллоо