Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар 136 ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийн үнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 2-ноос эхлэн 30-70 хувь хөнгөлхөөр болсон билээ.
Тус өдрөөс энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд хөнгөлөлттэй эмийн 357,244 жор цахимаар бичигдсэн бөгөөд үүний 48 хувь нь даралт бууруулах эм байна. Харин эмийн сангаас авсан эмийн тоо 324,471 байжээ.
Цахим жороор хамгийн олон бичигдсэн эм:
- Даралт бууруулах 48 хувь,
- Цус шингэлэх эм 10 хувь,
- Тархины үйл ажиллагаа сэргээх эм 9 хувь,
- Цөс шингэлэх эм 9 хувь,
- Ходоодны хүчил бууруулах эм 9 хувь,
- Зүрхний цусан хангамж сайжруулах эм 8 хувь,
- Өвдөлт намдаах эм 7 хувь байна.