Төрийн ордонд хөл хорио тогтоолоо

Төрийн ордонд хөл хорио тогтоолоо

Төрийн ордон руу орох гэж байсан иргэнд хийсэн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан тул хөл хорио тогтоогоод байна.

Тухайн иргэн Төрийн ордны баруун талын хаалгаар орох гэж байсан бөгөөд хамгаалалтын алба дотор байгаа хүмүүсийг өрөөнөөсөө гарахгүй байхыг анхааруулжээ.

Түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан иргэнээс PCR шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу гартал гарч, орох хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ. 

Өмнө нь арванхоёрдугаар сарын 8-ны өдөр мөн Төрийн ордонд ажилладаг хүнд хийсэн коронавирусийн түргэвчилсэн шинжилгээний хариу  эерэг гарч хязгаарлалтыг хийж байсан. Гэхдээ тухайн хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан юм. Тухайн үед шинжилгээний хариу гурван цаг орчмын дараа гарч байв.