Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 7-нд нийт 13773 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Улаанбаатарт хотод 13 тохиолдол нэмэгдсэн. Өмнөх халдварын голомтын тусгаарласан тохиолдлоос илэрсэн. Ачтан эмнэлэгийн голомтоос шинээр 6 тохиолдол бүртгэгдлээ. 21 эмч ажилчид, тэдний гэр бүлээс улбаатай 24 хүн халдварт өртсөн.
Ачтан эмнэлгийн голомттой холбоотой тохиолдлын тоо 45 болжээ.
Мэдээлэл холбооны сүлжээ компанийн Баянзүрх дэх салбарын нэг хүнээс халдвар илэрсэн учраас 10 хүнийг тусгаарлан 54 хүнээс шинжилгээ авахад шинжилгээний хариу сөрөг гарсан.
Нийтдээ 1260 ойрын хавьтал дээр тандалт судалгаа, шинжилгээг хийж байна. Хоёрдогч хавьтал 2252 хүн ажиглалт хянлатад байна.
Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны иргэдийг дунд илрүүлэг шинжилгээ хийж байна. НЭМГ-аас баг ажиллаж 46 баг ажиллаж 8539 хүний шинжилгээг авахад 579 хүний шинжилгээний хариу гарахад сөрөг гарсан. Өнөөдөр маргааш энэхүү үйл ажиллагаа үргэлжилнэ. Өргөн хүрээтэй голомтын илрүүлэг, голомтыг хязгаарлахын тулд хийж байгаа учраас нийслэлд ажиллаж байгаа шинжилгээний 30 цэг ажиллахгүй. Даваа гаригаас хэвийн болно.
Баянзүрхийн голомт хяналтад орж байна.
Одоогоор Мөнххада компаниас улбаатай гэр бүлийн гинжин хэлхээ үргэлжилж байна.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 910 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл,
Улаанбаатарт 584
Сэлэнгэ аймагт 217
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 32
Говьсүмбэр аймагт 4
Архангай аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1395, эдгэрсэн 896 байна. 64.2 хувь нь эдгэрсэн.
Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 501 хүн эмчлүүлж байна” гэв.