Өчигдөр улсын хэмжээнд 14, 216 сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь өмнө батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн ойрын хавьтлууд байна.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,442 боллоо. Үүнээс 396 хүн эдгэрээд байгаа бол 535 хүн эмчлэгдэж байгаа юм.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн 260 нь ХӨСҮТ-д, 200 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байгаа бол хүн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 7, Яармагийн 300 ортой эмнэлэгт 68 хүн байна “ хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.