Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны албан хаагчаас Covid-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Иймээс тус хорооны үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.
Иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин мөрдөж, гэрээсээ гарахгүй байхыг тус дүүргийн Онцгой комиссоос зөвлөлөө.
Баянзүрх дүүргийн таван цэг өнөөдрөөс цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж, халдвар хамгааллын дэглэмийн дор иргэдээс PCR шинжилгээ авч байна.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Онцгой комисс