2016 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санд 841522 тээврийн хэрэгсэл бүртгэгдээд байна. Эдгээрээс 532873 тээврийн хэрэгсэл нь өөрөө явагч, авто тээврийн хэрэгслийн албан татварыг төлдөг байна. Энэ нь нийт тээврийн хэрэгслийн 63,32 хувь болж байгаа юм. 300 гаруй мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаж, албан татвар төлдөггүй гэсэн тоон баримт гарчээ. Эдгээр авто машиныг улсын бүртгэлд бүртгэж, татварыг нь төлүүлэх арга хэмжээг энэ жилийн хугацаанд авч хэрэгжүүлэхээр Зам тээврийн хөгжлийн яамнаас шийдвэрлэсэн байна. Уг ажил эхэлсэн гэж мэдэгдлээ.
Сүүлийн гурав, дөрвөн жил шилжилт хөдөлгөөн огт хийгдээгүй. Албан татвараа төлөөгүй, техникийн оношлогоонд хамрагдаагүй 95,000 тээврийн хэрэгсэл бий гэж үзжээ. Иймээс дээрх тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах нь зүйтэй гэж салбар яам нь үзэж байна. Ашиглагдахгүй тээврийн хэрэгслээ иргэд улсын бүртгэлээс хасаагүйн улмаас тухайн иргэнд их хэмжээний албан татварын өр үүсдэг байна. Хэрэв танд ашиглалтаас гарсан тээврийн хэрэгсэл байгаа бол 30 хоногийн дотор хасалтаа хийлгэхийг Зам тээврийн хөгжлийн яамнаас анхаарууллаа. Хэрэв таны тээврийн хэрэгсэл хасалтын бүртгэл орсон эсэхийг шалгахын хүсвэл www.transdep.mn сайтад зочлон мэдэх боломжтой юм байна. Шинэчилсэн бүртгэлийн хүрээнд 95,000 тээврийн хэрэгслийн эзнээс элдэв татвар авахгүйгээр хасч өгнө гэнэ.