Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон байна.
ЭДГЭЭР ГАЗАР ХӨДЛӨЛТ НЬ УЛААНБААТАР ХОТЫН ТӨВӨӨС 1000 ОРЧИМ КМ-ИЙН ЗАЙД БОЛСОН Ч ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЭЛ БУЛГАН, ОРХОН, СЭЛЭНГЭ, ХӨВСГӨЛ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ОРШИН СУУГЧДАД ХҮЧТЭЙ МЭДРЭГДСЭН БОЛ УЛААНБААТАР ХОТОД 4-6 БАЛЛААР БУЮУ УНТАЖ БАЙСАН ИРГЭД СЭРСЭН, ГЭРЛИЙН БҮРХҮҮЛ ЧИЧИРХИЙЛЖ САВЛАСАН ГЭХ ЗЭРГЭЭР МЭДРЭГДСЭН Ч ХОХИРОЛ УЧРААГҮЙ БАЙНА.
Монгол Улсад 30 жилийн өмнө буюу 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6,5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.