Сэлэнгэ аймагт эмчлүүлж байсан долоон хүн эдгэрч, тус аймаг COVID-19-тэй өвчтөнгүй боллоо

Сэлэнгэ аймагт эмчлүүлж байсан долоон хүн эдгэрч, тус аймаг COVID-19-тэй өвчтөнгүй боллоо

1-р сарын 11-ний өдөр 15849 хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатарт 14 хүнд коронавирус илэрлээ.

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн голомтоос нэг, Баянзүрх дүүргийн 17-р хорооноос хоёр, Баянгол дүүргийн 6-р хорооны зургаан иргэн, ИНЕГ-ын ажилтны хавьтал болсон нэг хүнээс коронавирус илэрлээ.

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан долоон хүнд эдгэрч, эмнэлгээс гарлаа. Сэлэнгэ аймагт одоо халдвартай хүн байхгүй. Тус аймагт өдөр бүр 100-150 хүнд шинжилгээ хийж байгаа бөгөөд халдвар илрээгүй. Сэлэнгэ аймгийн голомт үндсэндээ хяналтад орлоо хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.

Монгол Улсын хэмжээнд 1456 хүн халдвар авснаас 909 хүн эдгэрлээ.