Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж адлагдах боллоо

Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж адлагдах боллоо

УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр эргүүлэн авах эсэх тухай ярьсан хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлсэн билээ. Түүний хэлсэн үг Ц.Нямдорж нарын гишүүдийг эгдүүцлийг төрүүлж өнгөрөв. УИХ-ын гишүүд Монгол төрийн тэргүүн үг хэлж байна гэж хүлээн авсангүй. Харин ч Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалыг найруулахад үүрэг гүйцэтгэсэн нэгэн албан тушаалтан аятай авирласан. Энэ нь Ц.Элбэгдорж гэж эрхмийн үг үнэ, цэнэ гэдэг зүйл алдагдсан гэдгийг нотолгоо. 8 жил төрийн тэргүүнээр ажилласан энэ эрхэм өнөөдөр хүчгүйдэж эхэллээ. Түүний санаачилсан хууль УИХ-ын босгыг давж чадахгүй. Түүний хэлсэн үг УИХ-ын гишүүдийн сонорт огт хүрэхгүй нь.

 

Ц.Элбэгдорж хоёрхон жилийн өмнө хэн байв. Тэр төрийн тэргүүний зангараг гаргаж чаддаг байлаа. Тэр Нийслэлийн засаг дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг өрөөндөө дуудаж байгаад банга хүртээдэг байв. Сөрөг хүчний даргыг нь дуудаж өөрт хамааралгүй сэдвээр хүртэл зэмлэл хүртээж байв. Тэр Ц.Элбэгдоржийн дүр төрх, ашиг сонирхол, албан тушаал бүгд бий. Харин түүний улиг болтол хэлдэг үг, учиргүй сайрхах дүр төрхөөс нийгэм ч тэр, улс төрчид ч тэр залхсан бололтой.

Ц.Элбэгдорж хэзээ үгийнхээ үнэ цэнэ, үйлдлийнхээ сүр хүчийг алдав.

Ц.Элбэгдорж УИХ-ын сонгуулийн дараа ч эрэмбэ нь хэвээрээ байлаа. Тэр чуулганы анхдугаар хуралдааныг зарлахад ч эрэмбэ хадгалж байв.

Харин Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтын асуудлыг Ц.Нямдорж сөхөн ярьж эхлэхэд л барьц алдсан. Төрийн тэргүүн хирнээ тэвдэж гүйгээд л Ц.Нямдоржийн эсрэг хэвлэлийн хурал зарласан. Эндээс л түүний үгийн утга учир алдагдаж эхлэв. Үг нь хүчтэй байхаа больж, үгийн далайц, үйлдлийнх нь бяр тэнхээ хэсэгхэн хүнийг хамгаалах зэвсэг мэт харагдав.

Утаа: Улаанбаатар хотын утааны асуудлыг хөндсөн хэвлэлийн уулзалт. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр гарсан шийдвэрийг танилцуулсан уг уулзалт дээр Монгол Улсын Төрийн тэргүүн түмэн олон, хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө нэр хүндээ алдав. Түүнийг гэж итгэж байсан, түүнд найддаг сэтгүүлчид Ц.Элбэгдорж гэж хүний эсрэг нийтлэл бичиж эхэллээ. Ингэж л төрийн тэргүүний үгийн үнэ цэнэ алдагдаж, үйлдэл бүхэн нь үзэн ядалтаар хучигдах болжээ.

Ц.Элбэгдорж шиг муу хүн алга гэж  утга учиргүй бичих сэтгэгдэл цахим орчинд түгэх боллоо.