А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагт 38 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагт 38 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна. 

Тэрбээр, 1-р сарын 12-ны өдөр 16975 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрсэн. Ачтан эмнэлгийн нэг эмч, Баянгол дүүргийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал 3 гэр бүлийн 7 хүн, Баянгол дүүргийн 5-р хорооны иргэн халдвар авсан нь батлагдлаа. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй.

Улаанбаатарт батлагдсан тохиолдол 643 боллоо. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 20, Цэргийн төв эмнэлгээс 18 хүн эдгэрч сувиллын тусгаарлалтад шилжлээ.

ХӨСҮТ-д 250 хүн эмчлүүлж байна. Хүнд хүн зургаа байна. 175 хүн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаагаас хүнд зургаа, маш хүнд нэг хүн байна.