Израиль улсад энэ сарын 10-наас эхлэн ард иргэддээ коронавирусийн вакцины хоёр дахь тунг хийж эхэлсэн байна. Израилийн Засгийн газар өнгөрсөн 12 дугаар сарын 10-наас эхлэн COVID-19-ийн эсрэг хүн амыг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн бөгөөд эхний ээлжид хүн амынхаа 20 хувь буюу 1.7 сая хүнийг хамруулаад байгаа юм.
Америкийн Pfizer, Moderna вакцинуудыг худалдан авсан бөгөөд эхний ээлжид эмч, эрүүл мэндийн ажилтнууд, анагаахын оюутнууд болон төрийн албан хаагчдыг хүмүүсийг хамруулсан.
Харин хоёрдугаар ээлж буюу энэ сарын 10-наас эхэлсэн вакцинжуулалтад 60-аас дээш насны иргэд болон эрсдэлт бүлгийн хүмүүсийг вакцинд хамруулна. Тус улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ оны гуравдугаар сарын сүүлч гэхэд 16 наснаас дээш бүх иргэнээ вакцинжуулалтад хамрагдаж дуусна гэж хэллээ.
Израиль улсад энэ сарын 8-наас 21 хүртэл хөл хорионы дэглэм зарласан юм. Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн сургуулиас гадна бүх сургууль, цэцэрлэгүүд хаалттай. Мөн ресторан, худалдааны төвүүд, дэлгүүрийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоов.
Эх сурвалж: EuroNews