Прокурорын ерөнхий газраас ял эдлүүлэх ажиллагаанд тавьсан хяналтын ажлын зарим тоон мэдээг хүргэж байна.
Тус газраас хяналт тавьсан цагдан хоригдсон этгээдийн тоо 6 хувиар, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан хүний тоо 22,5 хувиар буурсан байна.
2020 оны байдлаар
- хорих ял эдэлж байгаа 7200 хоригдол,
- цагдан хоригдсон 6200,
- зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн 17000,
- албадан саатуулагдсан 7995 хүн,
- хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн нийт 12102 ялтан, 4786 хүн,
- тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 8101 этгээд,
- зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл, албадлагын арга хэмжээ авагдсан 4786 хүн, 554 хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд прокурор хяналт тавин ажилласан байна.
Улмаар ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 3020 зөрчил илрүүлжээ.
Прокурор хорих ял, цагдан хорих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхтэй 6321 удаа танилцаж, 877 шалгалт хийж, шалгах танилцах ажиллагааны явцад ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 3020 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх чиглэлээр 151 прокурорын шаардлага бичиж, хуульд заасан үүргээ биелүүлээгүй 79 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцуулсан байна.
Прокурор шалгах, танилцах ажиллагааны явцад хорих анги, цагдан хорих байранд хоригдол, хоригдсон этгээдийг тогтоол шийдвэргүй хорьсон, шийдвэрт заасан хугацаа хэтрүүлсэн 8 зөрчлийг илрүүлж, 8 хүнийг прокурорын тогтоолоор суллаж зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.