2020 онд нийт 80 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ

2020 онд нийт 80 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ

Улсын Ерөнхий прокурорын газраас прокурорын байгууллагын 2020 оны бүтэн жилийн хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.

Тус газраас 2020 онд нийт 80 прокурорт сахилгын шийтгэл оногдуулсан нь 2019 оноос 26,6 хувиар буурсан байна. Үүнээс 

  • 47 буюу 58,7 хувьд сануулах,
  • 28 буюу 35 хувьд албан тушаалын цалингийн хэмжээ бууруулах,
  • 2 буюу 2,5 хувьд зэрэг дэв бууруулах,
  • 3 буюу 3,75 хувьд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.

Мөн прокурорын ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл 41,5 хувиар буурсан байна. Иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос гаргасан  гомдол, мэдээллийн  24 буюу 15 хувь нь  прокурорын ёс зүйн зөрчилтэй холбоотой байна.