АНУ-ын Ерөнхийлөгч солигдож байгаа учраас бүх айлчлалыг цуцалжээ

АНУ-ын Ерөнхийлөгч солигдож байгаа учраас бүх айлчлалыг цуцалжээ

АНУ Ерөнхийлөгч солигдож байгаатай холбоотойгоор энэ долоо хоногт төрийн департментийн бүх айлчлалыг цуцалсны дунд НҮБ дахь АНУ-ын элч төлөөлөгч Келли Крафтын Тайвань дахь айлчлал багтаж байгаа гэнэ.

Крафт энэ долоо хоногт буюу нэгдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Тайваньд айлчлах төлөвлөгөөтэй байсан бөгөөд тус айлчлалыг Хятад эрс эсэргүүцэж “АНУ Тайваньд айлчилснаараа галаар наадаж байна” хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэвч АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр/2021.1.12/ шинэ Ерөнхийлөгч албан тушаалаа хүлээн авах гэж байгаа учир энэ долоо хоногийн бүх айлчлалыг, тэр дундаа Крафтын тайвань дахь айлчлал, өөрийн Европ дахь айлчлал зэргийг цуцалж байгаа талаар мэдээлсэн юм.

Уг нь Крафтын Тайвань дахь айлчлал бол Трамп, Помпео нарын Байденг Ерөнхийлөгч болохоос өмнө амжуулахаар хичээж байсан ажлуудын нэг юм. Харин Тайванийн талаас АНУ-ын дээрх шийдвэрт харамсаж байгаа ч хүндэтгэх шалтгааныг ойлгож байгаагаа илэрхийлсэн байна.

Тайванийн гадаад хэргийн яам “Бид АНУ-ын элч Келли Крафтын манай улсад хийх гэж байсан төлөвлөсөн айлчлал цуцлагдсанд харамсаж байна. Гэхдээ ирээдүйд үргэлж түүнийг хүлээж авахдаа бэлэн гэдгийг мэдэгдье” хэмээн мэдээлжээ.

Гэвч ирэх долоо хоногт Жо Байден Ерөнхийлөгчийн суудалд суумагц Крафт үүрэгч ажлаа орхих билээ.

Эх сурвалж: REUTERS