Баянгол дүүргийн 4-р хорооны 17 байрнаас тандалт, илрүүлгийн шинжилгээ авахаар болжээ.
2021 оны нэгдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд 4-р хорооны 1-15, 16, 17 тоот байрны оршин суугчдаас тандалт, илрүүлгийн PCR шинжилгээ авах тул тухайн байруудад дүүргийн онцгой комиссоос хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм тогтоосон байна.
Энэ хугацаанд дээрх байршилд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдана гэж Баянгол дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.