АНУ-ын эмч мэргэжилтнүүд коронавирусээр үүсгэгдсэн өвчний шинж тэмдэг илрэхэд гүйлгэлтийн эсрэг эм болон хамрын битүүрэл арилгадаг бэлдмэл хэрэглэх тохиромжгүй гэжээ. Энэ талаарх дүгнэлтийг Охайо муж дахь Цинциннатигийн хүүхдийн эмнэлгийн халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх хэлтсийн захирал, анагаах ухааны доктор Жошуа Шаффцин Good Housekeeping сэтгүүлд нийтлүүлсэн байна.
Тэрбээр "Covid-19-ийн үед бөөлжиж, гүйлгэхэд ходоод гэдэсний замаар нян гадагшилдаг. Тиймээс энэ үйл явцад саад болохгүй байсан нь дээр. Гэдсэнд явагдаж байгаа үйл явцыг удаашруулснаар халдварыг бүрэн гадагшлуулахгүй байх талтай хэмээн тайлбарлажээ.
Гүйлгэлтийн эсрэг эмд агуулагддаг лоперамид хэмээх бодис бие махбодиос халдварыг гадагшлуулах үйл явцад саад хийдэг. Илүү хурдан эрүүлжихийн тулд өвчтөн аль болох ус их ууж, бие махбодид өөрт нь халдвартай тэмцэх хугацааг олгох хэрэгтэй гэнэ.
Мөн Covid-19-ийн шинж тэмдгээс салахын тулд хамрын битүүрэл арилгадаг цацлага хэрэглэхгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй гэдгийг доктор Шаффцин зөвлөжээ. Хамрын цацлагуудад фенилэфрин хэмээх бодис агуулагддаг бөгөөд зүрх судасны өвчтэй хүмүүст сөргөөр нөлөөлөх магадлалтай аж. Хэрвээд эдгээр эм бэлдмэлийг хэрэглэх шаардлагатай бол мэргэжлийн хүнтэй зөвлөлдөх хэрэгтэйг сануулжээ.
Эх сурвалж: Good Housekeeping, TASS