Гэр хорооллын айл өрхийн хэрэглээний эрчим хүчний шөнийн тарифыг 0 төгрөг болгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Ингэхдээ 110 мянган өрх айлыг хамруулна гэж байв. Энэхүү хөнгөлөлтийг гаргасан нь Гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг бууруулах. Халаалтаа эрчим хүчээр шөнийн цагт шийдвэрлэх боломжийг гэр хорооллын айл өрх бүрт олгох байлаа. Гэтэл энэхүү хөнгөлөлт нь Нүхт хэмээх Богд хан уулын дархан цаазат бүст амьдрах тансаг зэрэглэлийн ХАУС бүхий баян айлын эрх танхилчуудад зориулагдсан байна. Үүнийгээ Эрчим хүчний зохицуулах хорооныхон мэдээгүй суугаа бололтой.
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулах хүрээнд хийгдсэн энэхүү ажил нь Хамгийн цэвэр агаартай. Бас хамгийн их орлоготой хэсгийн амьдарч байгаа Нүхтийн аманд огт зориулагдаагүй гэдгийг ажлын хэсгийнхэн хэлдэг. Харин хачир дээрээ шийдвэр дээр нь ийм үг, үсэг багтчихсан байна. Үүнийгээ мэдээгүй л яваа нь харамсалтай.
Агаарын бохирдол хамгийн ихтэй, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн айл өрхүүд бүрэн хамрагдаагүй байна. 184 мянган гэр хорооллын айл өрх байдаг. Тэдний 110 мянган өрхийг л эрчим хүчний хөнгөлөлтөд хамруулахаар болжээ. Харин үлдсэн айл өрх нь уг хөнгөлөлтөөс хүртэх боломжгүй. Гэтэл Нүхтийн тансаг хаусныхан хөнгөлөлтөд орчихсон явна.
Эрчим хүчний хөнгөлөлтийг хэрэгжүүлснээр улс жилдээ 70-80 тэрбум төгрөгийг Улсын төсөвт суулгаж Эрчим хүчний алдагдлыг нөхөхөөр зохицуулж байгаа. Эрчим хүчний хөнгөлөлт нь 11 сараас дараа оны 3 сар хүртэл хугацаанд үргэлжлэх юм.