Отор нүүдлээр 3 853 998 толгой мал шилжилт хөдөлгөөн хийжээ

Отор нүүдлээр 3 853 998 толгой мал шилжилт хөдөлгөөн хийжээ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.9 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтанд авах журам”, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 03 албан даалгавар, А/244 тоот “Отрын замын чиглэл өгөх тухай” тушаалын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар, сум дүүрэг дэх мал эмнэлгийн тасгууд ажиллаж байна. 

УЛСЫН ХЭМЖЭЭНД 2020 ОНД МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ӨРХҮҮД МАЛЫН ТАРГА ТЭВЭЭРИЙГ ХАДГАЛАХ БОЛОН ЦАГ АГААРЫН ХҮНДРЭЛ, БЭРХШЭЭЛЭЭС ШАЛТГААЛАН ХАРЬЯАЛАХ МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГЖИД ХАНДАН МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСГААР БАТАЛГААЖУУЛСАН МАЛ ЭМНЭЛГИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ 34 888 ТОХИОЛДОЛД БУЮУ 3 853 998 ТОЛГОЙ МАЛД АВЧ АЙМАГ ДОТРОО БОЛОН ЗЭРГЭЛДЭЭ АЙМАГ ДАМЖИН ОТОР НҮҮДЭЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖЭЭ.

Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар, сум дүүрэг дэх Мал эмнэлгийн тасгуудад МЭЕГ-ын даргын албан даалгавар, зөвлөмж, ажил сайжруулах тухай албан бичгүүдийг тухай бүр хүргүүлэн ажилласаны дүнд малчид, мал бүхий өрхүүд отор нүүдэл хийхдээ харьяалах орон нутгийн захиргаа, мал эмнэлгийн байгууллагад хандахгүйгээр дур мэдэн отроор нүүж явах, маршрутын бус замаар тээвэрлэх, тууварлах зөрчил буурч байна.

Иргэд цаашид отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийхэд анхаарах асуудлууд;
-Отрын бүс нутагт мал өвөлжиж харьяалах орон нутаг руугаа нүүдэл хийх үедээ мал хорогдсон тохиолдолд сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх зардлыг хариуцах эзнийг харилцан тохиролцож буй аймгуудын Засаг дарга нарын гэрээнд тодорхой зааж өгөх;
-Тухайн орон нутгийн гэрээт мал эмнэлгийн нэгж нь отор нүүдэл хийхээр төлөвлөж буй өрхийн мал сүрэгт эмнэлзүйн шинж тэмдгийн үзлэг, тандалт хийж, халдварт өвчний холбогдолгүй болохыг баталгаажуулж, тодорхойлолт /гэрчилгээ/ олгосон байх;
-Мал, амьтны гоц халдварт өвчин түүний вакцинжуулалтад хамрагдаж байсан аймгийн отрын бүс нутагт мал өвөлжүүлж, оторлуулах тохиолдолд нүүдэл хийн очиж буй тухайн өрхийн мал сүрэгт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуултад хамрагдсан эсэх, дархлааны үргэлжлэх хугацаанд байгаа эсэхийг харьяалах сумын мал эмнэлгийн байгууллагаар тодорхойлолт /гэрчилгээ/ гаргуулсан байх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах.