БНСУ дахь Монгол улсын элчин сайдын яамны гадаа 50 орчим иргэн суулт зарлаад 10 гаруй хоночихов. Эдгээр иргэдийн зүгээс нутаг буцах хүсэлтээ гаргаж, 2020 оны 11 дүгээр сард хийгдэх байсан тусгай үүргийн нислэгт багтсан ч нислэг цуцлагдсан учраас тэндээ гацчихсан хүмүүс. Нэг талаасаа тэднийг ойлгож болох ч нөгөө талдаа тэд бас бусдын ойлгох хэрэгтэй гэдгийг хэлэх цаг болжээ.
Өлсөглөн зарлана гэх мэтээр өдөр бүр төр засгийн сүрдүүлж буй тэдний хувьд яг үнэндээ амьдрах аргагүй болчихсон учраас ийм авир гаргаад байна уу. Аль эсвэл араасаа ямар нэгэн түлхээсээр тухайн үйлдэл хийгээд байна уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй.
Нутаг буцах зайлшгүй шаардлагатай хүмүүсийн хувьд 20 орчим иргэн байгаа юм билээ. Харин үлдсэн иргэдийн хувьд заавал өнөөдөр нутаг буцахгүй л бол гудамжинд өлсөж үхэхтэй нүүр тулчихаагүй. Орох орон оочих аягагүй гудамжинд бэдэрч тэнээгүй иргэд. Ихэнх нь БНСУ-д амьдарч, ажиллаж дадсан ч хугацаа нь болоод л нутаг буцахаар хүлээж суугаа иргэд гэдгийг тус улсад цуг ажиллаж амьдарч байсан иргэд хэлж байна.
Харинй нутаг давчуу хэдий ч хэн ч тийшээ яв гэж хэлээгүй байхад өөрсдөө зорьж очсон атлаа өнөөдөр ирнэ гэж эх орноо сүрдүүлж суугаа нь зөв үйлдэл мөн үү. Эх орон нь иргэдээ авна. Гэхдээ одооо боломж алга гэж бүх л чадлаараа тайлбарлаж хэлээд байхад үгийг эс тоож үйлдэл гаргаж байгаа нь үнэндээ гутармаар үйлдэл юм.
Монгол улс дотооддоо халдвар алдаад 60 хоночихлоо. Энэ хугацаанд халдварын голомт хумигдах бус нэмэгдэж, дахин хаанаас эх үүсвэртэй нь тодорхой бус 2 голомт үүсч халдварын тархалт өсөх хандлагатай байна. Ийм нөхцөлд гадаадаас иргэдээ татан авах боломж бололцоо алга. Учир нь гадаадаас авчирсан иргэдийн тусгаарлах байр, түүнд ажиллах боловсон хүчин, эмч эмнэлэгийн ажилчдын тоо хүрэлцэхгүй гэдгийг УОК-ынхон учирлаж тайлбарлаад байгаа. Гэтэл үүнийг ойлгочих сэтгэл гадаадад гацсан нэрээр бусдыг турхирагч нарт алга даа.
УОК-ын зүгээс иргэдээ татан авахгүй гэж огт хэлээгүй. Зөвхөн түр хүлээж байгаарай. Дотоодод алдсан халдварын голомтыг хумих ажлыг хийгээдхэе. Түүний дараа та бүхнийг богино хугацаанд авах болно гэдгээ учирлаж тайлбарласан гэдгийг БНСУ-ын элчин сайдын яамны гадна суулт хийж буй хүмүүс ойлгох цаг болжээ. Тэд суулт хийж суухын оронд ядаж нэг сар тэсэх хэрэгтэй юм байна. Түүний тулд хэрхэх үү? хаана амьдарч, хэрхэн хөдөлмөрлөж таван төгрөг олох уу гэдгээ бодвол яасан юм бэ?