НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД “КОВИД-19” ХАЛДВАРЫН ШИНЖИЛГЭЭНД 14.004 ХҮН ХАМРАГДЛАА

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД “КОВИД-19” ХАЛДВАРЫН ШИНЖИЛГЭЭНД 14.004 ХҮН ХАМРАГДЛАА

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 14.004 хүн хамрагдсан байна.
Ажилласан шинжилгээний төв 31, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 40 багт нийт 485 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 520.403 хүнийг шинжилгээнд хамруулснаас 448.263 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.469 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.
Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 664, ойрын хавьтал 3145, дам хавьтал 21.184 хүн байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР