ШӨХТГ: НӨАТ-ын ажилтан гэр бүлээрээ 36 удаа азтан болсон эсэхийг шалгаж байна

ШӨХТГ: НӨАТ-ын ажилтан гэр бүлээрээ 36 удаа азтан болсон эсэхийг шалгаж байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар НӨАТ-ын сугалаа шударга явагддаг эсэхэд хяналт, шалгалт хийж байгаа билээ. Шалгалт энэ долоо хоногт дуусах ба  ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. This image has an empty alt attribute; its file name is image.png

Тэрээр "НӨАТ-ын IT, их хэмжээний мөнгө хожсон тохиолдол, бага хэмжээний мөнгөн дүнгээр олон удаа азтан болсон тохиолдол гээд нийт 3 төрлийн шалтгалтыг хийж байна.

НӨАТ-ын 170 орчим албан хаагчид байгаа ба тэднийг шалгаж байна. Мөн хуучин ажиллаж байсан 70 орчим хүн байна.  
Шалгалтад ЦЕГ, ХХМТ-ийн газар, Transparency International Mongolia, ШӨХТГ болон иргэний төлөөлөл оролцож байгаа юм. Азтан тодруулах явцад ашигладаг бөмбөлгийн төхөөрөмж, тэр дундаа бөмбөлөгийн хүнд, хөнгөн байдлыг шалгасан. Хөнгөн бөмбөг илүү хурдан дээш гарч ирнэ. Ийм хардлага сэрдлэгэ 2016 оноос хойш байсаар байна. 

Анх 2018 оны 9-р сард нэгэн иргэн "36 удаа азтан болсон талаарх" мэдээллийг олон нийтийн сүлжээнд бичсэн. Тэр хүн 2018, 2019 онд эрүүгийн цагдаагийн газар байцагдсан ба "Бусдаас хуулж тавьсан" хэмээх тайлбарыг хэлж байгаа юм.  Тиймээс бид НӨАТ-ын IT инженер үнэхээр 36 удаа азтан болж, хоёр удаа 20 сая төгрөг авсан уу, ингэхдээ мэдээлэл технологийг ашигласан уу гэдгийг шалгаж байна. Үүнийг цагдаагийн байгууллагатай хамтран хийж байгаа ба хэрэв үнэхээр албан үүргээ урвуулан ашигласан бол хариуцлага хүлээнэ. Хэрэв үгүй бол тус албан байгууллага болон энд ажилладаг албан хаагчдыг гүтгэсэн хэрэг болно. Үүнд цэг тавих зорилготой шалгалт хийж байна" гэлээ.