Халдвартай иргэн гурван эмнэлэг дамжсан тул эмнэлгийн 27 ажилтныг тусгаарлажээ

Халдвартай иргэн гурван эмнэлэг дамжсан тул эмнэлгийн 27 ажилтныг тусгаарлажээ

Өнгөрсөн бямба гарагт /2021.01.16/ 1-р эмнэлэгт маш хүнд хүн хүргэгдэж ирэхэд нь тусгаарлан шинжилгээ авахад коронавирус илэрсэн тул ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Энэ хүн үүнээс өмнө Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгдо эмнэлэг зэрэг хэд хэдэн эмнэлэг дамжсан.

Тиймээс эдгээр эмнэлгийн эмч, ажилчдыг тусгаарлах, ялгах ажил зохион байгууллаа. Сонгдо эмнэлгээс 30 хүнийг шинжилгээнд хамруулж, зургаан хүнийг тусгаарласан. Чингэлтэйн нэгдсэн эмнэлгээс дөрвөн хүн, УНТЭ-ээс 17, гэр бүлийн 16 хүнийг тусгаарлан ажиглалт тандалтад авч, шинжилгээ хийсэн. Эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй гэв.