БЗД-т covid-19 халдварын нийт 50 тохиолдол бүртгэгджээ

БЗД-т covid-19 халдварын нийт 50 тохиолдол бүртгэгджээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт covid-19 халдварын 50 тохиолдол бүртгэгдээд байна. Тус дүүргийн 17 дугаар хороонд энэ сарын 11-нд covid-19 халдварын тохиолдол илэрснээс хойш 13 хүртэл 16 тохиолдол илрээд байв. Иймд дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 14-16-ыг хүртэл хэсэгчилсэн хөл хорио тогтоосон.

Энэ хугацаанд 4 цэг, явуулын 7 баг ажиллаж 6475 иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ. Үүний дотор, 17 дугаар хорооны 5231 иргэн PCR шинжилгээнд хамрагдсан байна.Шинжилгээний хариугаар хөл хорио тогтоохоос өмнө болон хязгаарлалтын дэглэмийг мөрдүүлснээс хойш 50 тохиолдлыг илрүүлсэн байна.Үүнээс 18, 17 дугаар хорооноос 32 тохиолдол бүртгэгджээ.Тиймээс иргэдийг  халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг иргэдэд анхаарууллаа.