“Мутацид орсон, шинэ төрлийн вирусийг Монголд оруулж ирэхгүй байх нь чухал”

“Мутацид орсон, шинэ төрлийн вирусийг Монголд оруулж ирэхгүй байх нь чухал”

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар өчигдөр өгсөн мэдээлэлдээ "Их Британи улсад гарсан шинэ төрлийн буюу мутацид орсон вирусыг Монголд оруулж ирэхгүй байх нь чухал болоод байна. Тус шинэ төрлийн вирусийн тархалт нь 70 гаруй хувиар өндөр ба дэлхийн улсууд сэргийлж хил гаалиа ч хааж байна. Манайх ч мөн энэхүү шинэ төрлийн вирусийг оруулж ирэхгүй байх арга хэмжээг авна" гэсэн юм. 

Вирусийн мутацид орсон шинэ хувилбар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Их Британитай 70 гаруй улс агаарын харилцаагаа зогсоосон юм. Уг вирус Их Британиас гадна Дани, Нидерланд, Франц, Герман, Австрали, Япон улсад гэх мэт 30 гаруй оронд бүртгэгдээд байгаа юм.