Цэргийн төв эмнэлэгт нэг хүн нас барсан. Энэ хүн коронавирусийн халдварын улмаас нас барсан уу? гэсэн сэтгүүлчийн асуултад ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл хариулав.
Тэрбээр, Цэргийн төв эмнэлэгт 1-р сарын 16-нд нэг хүн нас барсан. Энэ хүнээс гурван удаагийн шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Тэгэхээр халдвар нь эдгэрсэн гэж үзнэ. Энэ хүн зүрхний өвчнөөр нас барсан гэлээ.