Ойрын хавьтлуудын хоёр удаагийн шинжилгээний хариу сөрөг гарвал тусгаарлах байранд 7, гэрт нь 7 хоног тусгаарлахаар болжээ
Коронавирусийн халдвартай нь батлагдсан иргэдийн ойрын хавьтлуудыг ажиглан тусгаарлах байранд 14 хоног тусгаарлаж байгаа.
Шинэ тушаалын дагуу ойрын хавьтлыг тусгаарлахад тодорхой өөрчлөлт орж байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Шинэ тушаал гарч байгаа. Үүний дагуу коронавирусийн халдвартай нь батлагдсан иргэний ойрын хавьтлыг ажиглан тусгаарлах байранд долоо хоног тусгаарлан, хоёр удаагийн давтан шинжилгээний хариу сөрөг гарсан бол гэрийн ажиглалтад долоо хоног тусгаарлана. Халдварыг цааш нь алдахгүйн тулд ийнхүү тусгаарлаж байгаа юм. Мөн халдварт өвчний заалтаар тусгаарлаж байгаа учир ойрын хавьтал болсон хүмүүсээс ажиглан тусгаарлах байрны төлбөр авахгүй" гэлээ.