ХОТЫН ДАРГА С.БАТБОЛД ӨМНӨХ ДАРГА Э.БАТ-ҮҮЛИЙН АЖИЛ ХИЙСЭН ГЭЖ БОДДОГГҮЙ ЮУ?

ХОТЫН ДАРГА С.БАТБОЛД ӨМНӨХ ДАРГА Э.БАТ-ҮҮЛИЙН АЖИЛ ХИЙСЭН ГЭЖ БОДДОГГҮЙ ЮУ?

Нийслэлийн засаг дарга С.Батболд саяхан 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт оржээ. Уг нэвтрүүлэгт орохдоо Нийслэлийн өмнөх засаг дарга Э.Бат-Үүлийн хийсэн нэлээд ажилд шүүмжлэлтэй хандсан байна.

Тухайлбал: Сэтгүүлч түүнээс өмнөх засаг дарга Э.Бат-Үүлийн зоригтой хийсэн ажлыг үгүйсгэж байгаа эсэхийг тодруулахад л ямар ажил хийсэн юм вэ?  гэх утгатай үг унагав. Бараг л нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл юу хийж, ямар гавьяа байгуулчихсан юм вэ? гэх нь холгүй дүр төрхийн нүүрэн дээрээ гаргачих шиг боллоо.

 

Түүний энэхүү яриаг сонссон олон хүн эгдүүцэж шүүмжлэл дагуулж байна. Хүний хийсэнг гутаасан хэрнээ өөрийнхөө хийсэн ажлыг нэрлэчихэж дөнгөхгүй л сууна. Мөрийн хөтөлбөрөө унш гэж түмнээс хүсэх хэрнээ, хөтөлбөртөө тусгасан ажлаа гардаж аваад шийдвэртэй хийж хэрэгжүүлж байгаа тун маруухан гэхэд болно. Нийслэлийн өнгө үзэмж гундаж эхэллээ. Цас орохыг тоолж суухын оронд халтиргаа гулгаа үүсгэхгүй байх арга хэмжээг урьдчилан сэргийлж ав гэх үгс олон нийтийн дундаас цуурайтаж байна. Харин нийслэлийн засаг дарга С.Батболдын хувьд нэг биш нэлээд иргэний шүүмжлэлийн хүлээн авч ажил хэрэг болгохын оронд асуудлыг булзайруулж, өмнөх даргынхаа хийсэн, хэрэгжүүлсэнг харлуулах мэт үг унагаж сууна. Үнэхээр алдааг нь засаад, асуудлыг шийдээд явах нь зөв. Гэхдээ нүүрээ угаасан юм шиг хотыг л нийслэлчүүд хүлээгээд байна. Аз жаргалтай Улаанбаатар шоу хийхийнхээ оронд асуудал, зовлонгоос арилгаж өгөхийг л хотынхон засаг даргаасаа хүсч байгаа нь ойлгомжтой.