Коронавирусийн халдварын 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Коронавирусийн халдварын 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.01.20) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 19-нд нийт 22993 сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс Сovid-19 халдвар илэрлээ. Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны VI бичил хорооллын 19 дүгээр байранд оршин суудаг нэг орцны зургаан айлын хүмүүс халдвар авсан. Монгол Улсын хэмжээнд Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 1568 боллоо.