А.Амбасэлмаа: Нэгдүгээр төрөхөд амаржсан эхийн гэр бүлийн 6 хүнээс коронавирус илэрсэн

А.Амбасэлмаа: Нэгдүгээр төрөхөд амаржсан эхийн гэр бүлийн 6 хүнээс коронавирус илэрсэн

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, 1-р сарын 19-ний өдөр улсын хэмжээнд 13313 хүнээс PCR шинжилгээ авахад 32 хүнээс коронавирус илэрлээ.

Үүнд, Баянгол дүүргийн 12-р хорооны 19-р байрны нэг орцны зургаан айлын 13 хүнээс коронавирус илэрлээ. Энэ орцонд ЭХЭМҮТ-ийн нэг эмч амьдардаг. Тус эмнэлгээс эмч, мэргэжилтэн, үйлчлүүлэгч 900 гаруй хүнийг шинжилгээнд хамруулахад урьдчилсан байдлаар 600 хүний шинжилгээнээс вирус илрээгүй.

Нэгдүгээр амаржих газар төрсөн эхийн гэр бүлийн зургаан хүнээс коронавирус илэрсэн. Тус төрөх эмнэлгээс 357 хүнд PCR шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй. Журмын дагуу хоёр, гурав дахь шинжилгээ авна гэв.