НЭМГ-ын дарга Төмөрбаатар, Нэгдүгээр төрөх газрын дарга Баясгалан нарыг ажлаас нь чөлөөлөв

НЭМГ-ын дарга Төмөрбаатар, Нэгдүгээр төрөх газрын дарга Баясгалан нарыг ажлаас нь чөлөөлөв

Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар захирамж гаргаж Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Төмөрбаатарыг ажлаас нь чөлөөлжээ. 2021 оны 1 дүгээр сарын 19 өдөр Ковид-19 халдвар авсан дөнгөж төрсөн нялх биетэй эхийг нэгдүгээр төрөх эмнэлгээс ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ хүнлэг байх, энэрэнгүй байх энгийн зарчмийг зөрчсөн, эх хүүхдэд хүйтэн хандсан шалтгааны улмаас нийгэмд эсэргүүцэл бий болсон билээ. Үүнтэй холбогдуулан уг шийдвэрийг гаргасан байна. 

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын зүгээс чөлөөлөгдөхөөсөө өмнө нэгдүгээр төрөх эмнэлгийн дарга Баясгаланг мөн ажлаас нь чөлөөлсөн гэдэг мэдээлэл гараад байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг Нийслэлийн засаг дарга томилж чөлөөлдөг. Харин Нэгдүгээр төрөх эмнэлгийн газрын даргыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга чөлөөлдөг юм. 

Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Нямхүүгийн хувьд хэзээ ажлаасаа чөлөөлөгдөх нь тодорхой бус байна. Одоогоор чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгөөд байгаа Эрүүл мэндийн сайд Мөнхсайхан нь уг шийдвэрийг гаргаагүй байна. Эрүүл мэндийн сайдын зүгээс ХӨСҮТ-ийн захирлыг чөлөөлөх эрхтэй байдаг билээ. Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар Нямхүү нь ажлаа өгөхгүй хэмээн таахалзаж буй сурагтай байна.