Жо Байден тангараг өргөснөөр АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч боллоо

Жо Байден тангараг өргөснөөр АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч боллоо

Дуучин Женнифер Лопез "This Land is Your Land"  дууг дууллаа. 


   01 цаг 11 минут
2021.01.21

Жо Байден америкчуудад хандан үг хэлэхдээ:

"Өнөөдөр Америкийн өдөр. Өнөөдөр ардчиллын өдөр. Итгэл найдварын түүхэн өдөр" хэмээгээд "Америк хүнд хэцүү зуу зуун жилийг туулж ирсэн. Бид өнөөдөр нэр дэвшигчийн биш харин их үйлсийн ялалтыг тэмдэглэж байна. Ардчиллыг  тэмдэглэж байна. Ардчилал яллаа" гэжээ.


 АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулсан Жозеф Байден өнөөдөр Капитолийн ордны өмнө тангараг өргөснөөр тус улсын 46 дахь Ерөнхийлөгч боллоо.

Тэрбээр "Бага Жозеф Робинетт Байден би АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг үнэнч шударгаар гүйцэтгэж, Нэгдсэн улсын Үндсэн хуулийг дээдэлж сахин хамгаалахын төлөө бүхий л хүчин чадлаа дайчлахаа тангараглаж байна. Бурхан надад туслах болтугай" гэлээ.

Түүний өмнө Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис тангараг өргөсөн юм. Ийнхүү АНУ түүхэндээ анх удаа өнгөт арьст, ази гаралтай эмэгтэй Дэд ерөнхийлөгчтэй боллоо.

Жо Байден 1893 оноос хойш гэр бүлд нь хадгалагдаж буй Библи дээр гараа тавин тангарагаа уншсан байна. Энэхүү Библид тэрбээр 2009 болон 2013 онд Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо, мөн түүнээс өмнө Делавэр мужаас сенатын гишүүнээр сонгогдох болгондоо гараа тавин тангараг өргөж байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг нээж дуучин Леди Гага төрийн дуулал дууллаа.  Леди Гага "Миний хувьд төрийн дуулал дуулна гэдэг нэр төрийн хэрэг" хэмээн бичжээ.